ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ, АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ЗӨВЛӨЛӨӨ

A- A A+
ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ, АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ЗӨВЛӨЛӨӨ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн ерөнхий боловсролын 69 дүгээр сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдад “Үе тэнгийн дээрэлхэлт” сэдвээр яриа таниулга хийж, энэ талаар тодорхой ажил, арга хэмжээ зохион байгуулахыг сургуулийн багш, ажилтнуудад зөвлөлөө.

Мөн прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой  асуудлаар сурагчдын сонирхсон асуултад хариулт өгч, ирээдүйн мэргэжил сонголтын талаар санал солилцсон байна.