“МИНИЙ ААВ, ЭЭЖИЙН АЖИЛ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“МИНИЙ ААВ, ЭЭЖИЙН АЖИЛ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянзүрх дүүргийн прокурорын газраас прокурор, ажилтнуудын гэр бүлийхэнд прокурорын ажил мэргэжлийг танилцуулах “Миний аав, ээжийн ажил” өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр прокурор, ажилтнуудын хүүхдүүдийн дунд авъяас чадвар сорьсон хөгжөөнт тоглоом болон “Хүүхэд бидний эрх” сэдэвт асуулт, хариултын тэмцээн зохион байгуулж, бэлэг дурсгалын зүйлээр шагнаж урамшууллаа.